Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-07-2018, 05:43   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эрэн сурвалжлах, албадан ирүүлэх бүртгэл тайлангийн системийн сургалт зохион байгуулав

Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэс, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтэс хамтран Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газарт "Албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааны бүртгэл, тайлангийн систем"-ийн сургалтыг 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн референт Э.Амарсанаа удирдан явуулсан уг сургалтад нийслэл дэх эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын программ хариуцах ажилтнууд оролцов.

Эрэн сурвалжлах, албадан ирүүлэх бүртгэл тайлангийн системийн сургалт зохион байгуулав

"Албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааны бүртгэл, тайлангийн систем" нь шүүгдэгч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгүүлэхээр гаргасан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг бүртгэх, биелэлтийг хангах ажиллагаанд хяналт тавих зорилго бүхий программ юм.

Шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа зохигч, хэргийн оролцогч, гэрч, хариуцагч, яллагдагчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах үүргийг цагдаагийн алба гүйцэтгэгдэг. Цагдаагийн байгууллага, шүүхийн тамгын газрын хамтын ажиллагаа нь мэдээлэл хүргэх шуурхай байдал, техник, технологийн хоцрогдлоос шалтгаалан учир дутагдалтай байдал үүсч байгаагаас "Албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааны бүртгэл, тайлангийн систем" боловсруулах шаардлага үүссэн.

Албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааны бүртгэл, тайлангийн систем нэвтэрснээр Монгол Улсын шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн талаарх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч бүртгэх, ажиллагааг шуурхай гүйцэтгэх, биелэлтэд хяналт тавих боломжоор хангагдана.

 Эрэн сурвалжлах, албадан ирүүлэх бүртгэл тайлангийн системийн сургалт зохион байгуулав

Шүүгчийн харааат бус байдлыг хамгаалах хэлтэс

Нийтэлсэн bagana   Үзсэн: 487  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031