Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-07-2018, 09:49   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд

    Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу зарим шүүхийн Ерөнхий шүүгчдээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

     Иймд дор дурдсан шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2018 оны 08 дугаар 10-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн хүний нөөцийн газарт хүсэлтээ ирүүлнэ үү.


                    Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүхүүд

Нэгдсэн дугаар

Шүүхийн нэр

Томилолтоор авч ажиллуулах шүүгчийн тоо

Иргэний хэргийн анхан шатны шүүх

1

1

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 

1


      Томилолтоор ажиллах шүүгч тухайн шүүх байрлах орон нутагт амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.

      Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ:

            1.Томилолтоор ажиллах тухай хүсэлт;

            2.Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр.

     Шүүгч томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын 88182857 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 427  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031