Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-09-2018, 07:11   Ангилал: Мэдээлэл  

Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн ажлын байр нээлттэй зарлах тухай


 

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн 1 сул орон тоо гарсан тул уг ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.

 

Иймд дээрх ажлын байранд ажиллах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид өргөдөлөө Шүүхийн ерөнхий зөвлөл болон Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газарт ирүүлнэ үү.

 

Бүрдүүлэх материал:

1.Өргөдөл

2.Төрийн албан хаагчийн анкет

3.Иргэний үнэмлэхний хуулбар

4.Их, Дээд сургуулийн төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулах/

5.Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээний хуулбар

6.3х4 зураг 3 ширхэг

 

Өргөдөл авах хугацаа:

 

2018 оны 09 дүгээр сарын 03-наас 09 дүгээр сарын 17-ны өдрийн 08.30-17.30 цаг хүртэл.

 

Өргөдөл авах газар:

 

1. Улаанбаатар хот, Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны №110-т өрөө, Архив-бичиг хэргийн эрхлэгч Б.Зулцэцэг

Холбоо барих утас: 70008046, 88867279

2. Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газрын байрны №211 тоот өрөө, Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхтүвшин нарт тус тус авчирч өгнө үү.

Холбоо барих утас: 70533631, 99124727

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 568  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30