Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-09-2018, 09:14   Ангилал: Мэдээлэл  

Ц.Оюун: Шүүх намайг цагаатгасанд маш их баяртай байна

Ц.Оюун: Шүүх намайг цагаатгасанд маш их баяртай байна

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Оюун шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийллээ. Түүний ярилцлагыг хүргэж байна.


    -Та ямар учраас хэрэг маргаанаа шүүхээр шийдүүлэхээр болсон юм бэ?

    -Нөхөр бид хоёр 2012 онд нэг ядарсан хүнд сайхан сэтгэл гаргаж туслах зорилгоор хашаандаа буулгасан юм. Байшин барихад минь туслаад өгвөл газраа өгье гэж шийдчихсэн байлаа. Тэгтэл бидэнд туслаагүйгээр барахгүй газар дээр минь өөрсдийнхөө байшинг барьсан. Газрын төлбөрөө өгнө гэж олон жил хуурч явсан. Энэ оны гуравдугаар сард мөнгөний хэрэг болоод газрынхаа төлбөрийг авъя гэтэл элдвээр харааж, хаалганы дэргэд байсан хуванцар хатуу хоолойгоор миний гар руу хэд, хэд цохисон. Тэр бүүхэл хүрзээр толгойг минь хагалчихсан. Би биеэ хамгаалах зорилгоор чулуу аваад шидтэл машиных нь цонхыг хагалчихсан. Ингээд л хүнд тусалсныхаа хариуд хэрэгтэн болох шахаж, шүүхээр хэрэг маргаанаа шийдүүллээ.

    -Шүүхээс таныг хэргийг яаж шийдвэрлэсэн вэ?

    -Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний хэргийг үнэн зөвийг нь тогтоож цагаатгах тогтоол гарсан. Би маш их баяртай байна. Хүнд гүтгүүлж маш их цаг зав сэтгэл санаагаар хохирсон ч шүүхийн байгууллагад итгэж явсны үр дүнд шүүх үнэн мөнийг нь олж өгч шүүхээс намайг цагаатгах шийдвэр гаргасан. Хүнд сайхан сэтгэл гаргаж тусалсан боловч хариуд нь ийм байдалд хүрлээ. Надад маш том сургамж боллоо. Ер нь хүмүүст анхааруулж хэлэхэд нь занг нь мэдэхгүй таних танихгүй хүнд итгэж эд хөрөнгө бусад зүйлээрээ холбогдох маш буруу юм байна гэдгийг анхааруулж хэлмээр байна. Хэргийг үнэн зөв шийдэж цагаатгасан шүүгч, шүүхийн хамт олонд маш их баярлалаа. Ажлын их амжилт хүсье гэв.

С.Энхбаяр


Эх сурвалж: imedee.mn

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 665  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30