Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-09-2018, 08:32   Ангилал: Мэдээлэл  

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө


Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл, Шүүхийн хүний нөөцийн газартай хамтран "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын үйл ажиллагааг өнөөдөр (2018.09.06) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа.

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 19 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албаны хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Нийслэл дэх 8 шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны 82 ажилтан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм.

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө

Ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн албан зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга Ж.Сайнхишиг нар болон шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж, хэлсэн үгэндээ "Та бүхний амьдралд чухал үйл явдал болж байна. Төр гэдэг нь ард түмнээс эрх мэдэл шилжүүлж авсан хэсэг бүлэг хүнийг хэлдэг. Та бүхэн тэр хэсэг бүлэг хүний нэг боллоо. Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг эд эс боллоо. Өндөр хариуцлага, итгэл гэж хүлээж аваарай. Монгол Улсын шүүх эрх мэдлийг шүүхийн захиргаагүйгээр төсөөлөх аргагүй. Монгол Улсын хуулийг хүндэтгэж, хүний эрхийг дээдэлж, үйлчлүүлэгчдэдээ хүний сайхан сэтгэлээр хандаж, төрийн албанд итгэл зүтгэлтэй, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллахыг хүсье” гэлээ.

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө
Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн шүүхийн захиргааны ажилтнуудад ажлын амжилт хүсье.

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө


Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 746  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930