Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Шүүх шуурхай үйлчилгээтэйг мэдэрлээ”

“Шүүх шуурхай үйлчилгээтэйг мэдэрлээ”

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын гуравдугаар багийн иргэн Б.Отгонбаяр шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийллээ. Түүний сэтгэгдлийг хүргэе.


-Та ямар асуудлаар шүүхэд хандсан бэ?


-Би 55 нас хүрч өндөр настны тэтгэврээ тогтоолгох гэтэл Нийгмийн даатгалын газраас анх ажилд орсон тушаал байхгүй шалтгаанаар ажилласан жил тооцох боломжгүй гэж үзсэн. Аймаг, сумын архив шүүлгэж үзсэн боловч тушаал маань гарч ирээгүй. Ингээд яах учраа олохгүй явж байтал энэ асуудлаар шүүхэд ханддаг гэж сонсоод ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан юм.

 

-Шүүхэд хандахад танд ямар нэгэн бэрхшээл гарсан уу?


-Яг үнэнийг хэлэхэд шүүх, цагдаа гэж явж үзээгүй надад их эвгүй санагдсан. Гэм хийгээгүй атлаа шүүхийн үүдээр айдастай орсон юм. Гэтэл шүүхийн үүдэнд сууж байсан харуулын цагдаа мэнд мэдэж учир явдлыг асуусан. Учраа хэлтэл шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнийг зааж өгсөн юм. Ямар ч анхны мэдэгдэхүүнгүй надад шүүхээр явах ажил их л хүнд санагдаж байлаа. Гэтэл шүүхийн ажилтан энгийн, ойлгомжтой тайлбарлаж өгсөн. Тэр хүний хэлснийх нь дагуу гялс хүсэлтээ бичиж, материалуудаа авч ирж өгсөн. Дараа нь бодох нь хөөцөлдөж үзээгүй байж аливааг хэцүүд санаж, шүүх гэхээр л холуур өнгөрдөг цаг нэгэнт өнгөрсөн юм байна. Шүүх бүрэн шинэчлэгджээ. Тэр ч бүү хэл шүүх хүнд сурталтай биш, иргэд бид өөрсдөө хүнд суртал гаргадаг юм байна гэж бодоход хүрлээ шүү дээ.

 

Шүүхийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Шүүхээс ийм сэтгэл өндөр гарч байгаадаа маш их баяртай байна гэв.

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар


 

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 306  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930