Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-09-2018, 09:52   Ангилал: Мэдээлэл  

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцов

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцов

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, ахлах мэргэжилтэн, комиссар Б.Энхтуяа нарыг өнөөдөр (2018.09.27) хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тайлангийн талаар мэдээлэл солилцов. Шүүхийн ерөнхий зөвлөл уг хөтөлбөрийн зорилт тус бүрээр хэрэгжүүлэх ажлын чиглэл, Авлига, албан тушаалын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг хамтран зохион байгуулах, нэгдсэн мэдээллийн сан бий болгох зэрэг олон талт асуудлаар ярилцсан юм. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны нэгжийн дарга нар хариуцсан чиглэлүүдээр саналаа хэллээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцов 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар "Шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг хэрэгжүүлэх үүднээс тодорхой үе шатлал бүхий бодит ажлуудыг хийнэ” гэдгийг уулзалтын төгсгөлд цохон тэмдэглэв.



 

 

Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэс


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 530  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930