Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-09-2018, 10:23   Ангилал: Мэдээлэл  

“Монгол хэлний найруулга зүй” сургалт боллоо

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгчийн чадвар хөгжүүлэх” зорилтын хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр "Монгол хэлний найруулга зүй” сэдэвт сургалтыг анх удаа зохион байгууллаа.


"Монгол хэлний найруулга зүй” сургалтын зорилго нь хэл шинжлэлийн шинжлэх ухаан, ач холбогдлыг талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, зөв зохистой найруулан бичих ур чадвараа дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд сургалтад нийслэл болон орон нутаг дахь давж заалдах, анхан шатны шүүхийн нийт 43 шүүгч хамрагдлаа. 

“Монгол хэлний найруулга зүй” сургалт боллоо 

Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нээж "Монгол хэлний найруулга зүй” сэдэвт сургалтын хөтөлбөрийг боловсруулах болсон хэрэгцээ шаардлага, сургалтын ач холбогдлыг танилцуулж, энэ чиглэлээр судалгаа хийж, мэргэшсэн эрдэмтэн, шүүгчээр хичээлийг удирдан явуулах болсныг онцолж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цаашид шүүгчийн ур чадварыг хөгжүүлэхэд дэмжсэн чөлөөт сонголтын сургалтыг түлхүү зохион байгуулж байх талаар мэдээлсэн юм.


Сургалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор О.Мөнхсайхан "Шүүхийн шийдвэр оюун дүгнэлт болох нь” "Шүүхийн шийдвэрийг товч, тодорхой найруулан бичих ур чадвар” сэдвээр, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хэл бичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр "Хэлний хэрэглээ, найруулга судлал” сэдвээр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек "Хууль зүйн бичлэгт түгээмэл хэрэглэгддэг холбох үгс” сэдвээр тус тус удирдан явууллаа.

“Монгол хэлний найруулга зүй” сургалт боллоо

Сургалтын төгсгөлд оролцогчид оновчтой үг хэрэглэх, найруулга зүйн алдаагүй, утга төгөлдөр найруулах, цэгцтэй зөв дараалалтай бичих, шийдвэрийн үндэслэх хэсэгт холбоос үгийг зөв зохистой хэрэглэх нь шүүхийн шийдвэр бичихэд үнэхээр чухал тул сургалт үр өгөөжтэй байлаа хэмээн онцлоод цаашид нарийвчилсан сэдвүүдээр цагийг уртасгаж уг сургалтыг зохион байгуулахыг уламжилж байлаа.

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 796  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930