Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-09-2018, 05:25   Ангилал: Мэдээлэл  

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт 2018 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд боллоо.  Тав дахь удаагийн сургалтад хууль эрх зүй, шүүхийн сэтгүүл зүйгээр дагнан уран бүтээл туурвидаг, нийслэлийн 41, орон нутгийн 10 сэтгүүлч оролцсон юм. 

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Сэтгүүлчийн бичсэн сурвалжлага, нийтлэлийн дэвшүүлсэн гэрэл, гэгээтэй асуудлыг олж харахаасаа өмнө ямар алдаа гаргаж вэ гэдгийн хүмүүс шүүмжилдэг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтыг зохион байгуулж хууль, эрх зүйн суурь мэдлэг олгох болсноор сэтгүүлчдийн мэргэшил, мэдлэг дутах явдал багасаж байгаа. Үр дүнгээ өгч байгаа учраас сургалтаа таслалгүй жил бүр явуулж байна. Энэхүү сургалтаар Монголын хууль, эрх зүйн салбарт тэргүүлэгч, эрдэмтдийг сэтгүүлч та бүхэнтэй уулзуулах бодлогыг бид барьдаг” гэж онцоллоо.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт боллоо

"Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтын үеэр Үндсэн хуулийн эрх зүй, Эрүү, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, олны анхаарал татсан хэргийг шийдвэрлэхэд гардаг хүндрэл, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, хэвлэл мэдээлэлтэй холбогдох зүйл заалтууд, Шүүгчийн ёс зүй хариуцлага, Цагдан хорионы шүүх хуралдаан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, Хэргийн хөдөлгөөний удирдлага, шүүгчийн хараат бус байдал зэрэг сэдвүүдээр сэтгүүлчдэд шүүхийн эрх зүйн мэдлэг олгосон юм. 

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт боллооХичээлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Улсын Дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Б.Батцэрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан, Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа, Улсын Ерөнхий прокурорын орлогч, Хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунчимэг, Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Одонгэрэл нар заалаа. Мөн Нийслэл дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд сургалтад оролцож, шүүхээс мэдээлэл авах эрх, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, шүүхийн ил тод, нээлттэй байдлын талаар сэтгүүлчидтэй санал солилцсон. 

 

Шүүхийн сэтгүүл зүйн үндсийг тавьсан тус сургалт нь шүүхийн ил тод, нээлттэй байдлын бас нэгэн хэмжүүр болохын хувьд шүүх ба олон нийт, хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагаа, түүнд тулгамдаж буй асуудлуудын талаар уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлдгээрээ онцлогтой. Өнгөрсөн хугацаанд "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч”-ээр 240 орчим сэтгүүлч бэлтгэгдсэн билээ.

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт боллоо

 “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт боллоо 

 “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт боллоо
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт боллоо
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт боллоо

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт боллоо

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт боллоо

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт боллоо

 

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт боллоо
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт боллоо
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт боллоо


 Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 305  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930