Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-09-2018, 07:28   Ангилал: Мэдээлэл  

Мэдээллийн технологийн инженер шалгаруулж авна

Ажлын байрны үндсэн зорилт

·Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны мэдээллийн технологийн үйл ажиллагааны хэвийн ажиллагааг хангах, шинэ дэвшилтэт технологийн ололтыг нэвтрүүлж хэрэгжүүлэх

·Шүүхийн нэгдсэн сүлжээг боловсронгуй болгох, хэвийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах

·Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллийн технологийн чиглэлээр батлагдсан журмын хэрэгжилтийг хангуулах

Тавигдах ерөнхий шаардлага

·Мэдээллийн технологийн инженер, Мэдээлэл, холбооны сүлжээний инженер, эсхүл програм хангамжийн инженерийн бакалавраас доошгүй мэргэжилтэй

·Мэдээллийн технологийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, харилцаа холбооны сүлжээ, аюулгүй байдлын талаар өндөр мэдлэгтэй байх

·Мэргэшлийн тодорхой сургалтад хамрагдсан байх

·Шүүх эрх мэдлийн эрх зүйн зохих мэдлэгтэй, хуулийг дээдэлж, ёс зүйтэй, үнэнч шударгаар хөдөлмөрлөх сэтгэл зүйн бэлтгэлтэй байх

·Судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, дүн шинжилгээ хийх чадвартай, туршлагатай байх

·Баримт бичиг боловсруулах чадвартай байх

·Гадаад хэлний зохих мэдлэгтэй

·Орчноо мэдрэх, зөв үнэлж, дүгнэх, харилцагч болон олон нийттэй харилцах чадвартай байх

·Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлдэг байх

·Багаар хамтран ажиллах чадвартай байх

·Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

 

Бүрдүүлэх материал

·Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;

·Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;

·Нэг хувь зураг;

·Гурван үеийн намтар;

·Ажилд орохыг хүссэн өргөдөл

·Иргэний үнэмлэхийн хуулбар

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны10 дугаар сарын 8-ны өдөр

Материал хүлээн авах хаяг:211238. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Тасганы овоо, Хувьсгалын зам-22, Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр 208 тоот

 

Утас: 70008033,99028330

Нийтэлсэн shez   Үзсэн: 1 659  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930