Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-10-2018, 11:30   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн тамгын газрын дарга нартай уулзлаа

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга нарыг өнөөдөр (2018.10.01) хүлээн авч уулзаж, хамтран ажиллах бодлого чиглэлээ ярилцлаа.

Шүүхийн тамгын газрын дарга нартай уулзлаа

     Шүүхийн захиргааны ажилтнуудын эрх зүйн байдлыг дээшлүүлж шүүгчийн туслахаар ажилласан хугацааг хуульчаар ажилласан хугацаанд тооцох талаар хуульчлах, нийгмийн асуудлыг шийдэж цалинг нь нэмэгдүүлэх бодлогоор ажиллах саналыг шүүхийн тамгын газрын дарга нар тавилаа. Мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар бодлогын түвшинд өөрчлөлт хийж Тахарын албыг сэргээх, шүүхийн дэд бүтцийг сайжруулах зэрэг санал гаргасан юм.

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлээд шүүхийн тамгын газрын дарга нарыг бодлогын түвшинд хамтран ажиллахыг хүссэн юм. Мөн гадаад хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах тал дээр шүүхийн тамгын газруудтай хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 1 341  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930