Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-10-2018, 03:07   Ангилал: Мэдээлэл  

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт 2018 оны 10 сарын 01-04-ний өдөр хяналт-шинжилгээ үнэлгээ хийлээ. Улмаар шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн хүний нөөц, төсөв санхүүг удирдах, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр шүүхийн тамгын газарт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэв.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ

     Мөн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан, дүнг шүүхийн тамгын газрын албан хаагчид болон шүүгч нарт танилцуулж, тэдний асуултад хариулт өгч, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөж, алдаа дутагдалтай байгаа ажилд хугацаатай үүрэг даалгаврыг өглөө. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ

     Тус ажлын хэсэгт Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Билгүнзаяа, Захиргааны хэргийн хөдөлгөөн хариуцсан референт А.Ганзориг, Техник хангамж хариуцсан референт Б.Алтанбагана, Тамгын газрын судалгаа, мэдээлэл хариуцсан референт Г.Золбоо, Төсвийн төлөвлөлт хариуцсан референт Б.Мөнхбат, Нөлөөллийн мэдүүлэг, ХАСХОМ хариуцсан референт С.Санчир, Олон нийтийн харилцаа, сурталчилгаа хариуцсан референт Э.Золбоо багтсан юм.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 657  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031