Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-10-2018, 06:15   Ангилал: Мэдээлэл  

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

     Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах БНСУ-ын Чонбукын Үндэсний их сургуулийн Зүүн хойд Азийн эрх зүйн хүрээлэнгийн захирал Сун Мүн Ху нар өнөөдөр (2018.10.05) хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

     Санамж бичиг байгуулахын өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Чонбукын Үндэсний их сургуулийн Зүүн хойд Азийн эрх зүйн хүрээлэнгийн захирал Сун Мүн Хуг хүлээн авч уулзсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулаад шүүгч-эрдэмтдийн бүтээлийг олон улсын сэтгүүлд хэвлүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг "Шүүх эрх мэдэл” сэтгүүл шүүгчдэд мэдээлэл өгдөг, хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачид бүтээлээ хэвлүүлдэг сэтгүүл. Танай хүрээлэнгээс эрхлэн гаргадаг "Зүүн хойд Азийн хуулийн сэтгүүл”-д хууль зүйн салбарын нэртэй эрдэмтдийн бүтээл хэвлэгддэгийг мэднэ. Дэлхийн чиг хандлагаар шүүх судлалтай холбоотой бүтээлийг шүүгч-эрдэмтэд бичдэг болсон. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд докторын зэрэг хамгаалсан цөөнгүй шүүгч Монголд бий. Тэдний бүтээлийг олон улсын шүүгч, хууль зүйн салбарынханд танай сэтгүүлээр дамжуулж хүргэх хүсэлтэй байна” гэв. Чонбукын Үндэсний их сургуулийн Зүүн хойд Азийн эрх зүйн хүрээлэнгийн захирал Сун Мүн Ху хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Монголын шүүгчдийн бүтээлийг олон улсын сэтгүүлд хүлээж авахад бэлэн гэдгийг хэллээ. Хамтын ажиллагааны санамж бичигт эрдэм шинжилгээ судалгаа, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тусгасныг онцолсон юм.

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

     Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн БНСУ-ын Чонбукын Үндэсний их сургуулийн Зүүн хойд Азийн эрх зүйн хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээ, боловсролын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна эрх зүйн ном товхимол, арга зүйн материал солилцож, судалгааны төсөл хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


 

 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 1 310  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031