Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-10-2018, 06:34   Ангилал: Мэдээлэл  

Архивын зарим баримтыг устгах шийдвэр гаргав

     Шүүхийн төрөлжсөн архивын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн төрөлжсөн архивын байранд боллоо. Хуралдаанаар хадгалах хугацаа нь дууссан, эрдэм шинжилгээ практик ач холбогдолгүй болсон 15 мянган хадгаламжийн нэгж захиргааны зөрчлийн хэрэг, архивын хураамжийн материалыг нягтлан шалгаж, устгах хэргийн актыг баталсан юм.

     Уг материалуудыг зохих журмын дагуу устгалд оруулах талаар салбар архивуудад Шүүхийн төрөлжсөн архиваас мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Архивын зарим баримтыг устгах шийдвэр гаргав
Архивын зарим баримтыг устгах шийдвэр гаргав
Архивын зарим баримтыг устгах шийдвэр гаргав

 

Шүүхийн төрөлжсөн архив


 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 1 023  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930