Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-10-2018, 06:11   Ангилал: Мэдээлэл  

Төрийн дээд Алтангадас одонгоор шагналаа


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Шарын Оюунгэрэлийг Төрийн дээд Алтангадас одонгоор шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан өнөөдөр (2018.10.09) гардуулж, баяр хүргэлээ.

Төрийн дээд Алтангадас одонгоор шагналаа 

Мөн Сүхбаатар аймагт шүүгчээр олон жил ажилласан, ахмад настан Сэрээтэрийн Шагдарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдэгээр шагнасан юм.

Төрийн дээд Алтангадас одонгоор шагналаа

Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл "Би хуулийн байгууллагад 30 шахам жил, шүүгчээр 18 жил ажиллаж байна. Миний хөдөлмөрийн үнэлж Төрийн дээд Алтангадас одонгоор шагнасанд маш их баярлалаа. Шүүгчийн ажил бол хамтын хөдөлмөр байдаг. Бүрэлдэхүүнд ордог шүүгчид, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга зэрэг олон хүний хамтын хөдөлмөрөөр шүүн таслах ажлын үр дүн гардаг. Тиймээс хамт олондоо баярлалаа гэдгээ хэлье. Манай хамт олон гар сэтгэл нийлсэн сайхан хамт олон учраас ажил үйлс нь өөдрөг байдаг” хэмээсэн юм.

 

Сүхбаатар аймаг дахь шүүхэд 33 жил шүүгчээр ажилласан ахмад настан С.Шагдар "Би 1957 оноос хойш шүүхэд бүртгэлтэй болсон. Түүнээс хойш гуч гаруй жил шүүгчээр ажилласан. 90 шахам наслахдаа шүүхийн шинэтгэлийг харж, шүүх маань өдөр ирэх тутам сайхан болж байгааг харахад сайхан байдаг. Шүүх эрх мэдлийн салбарынхныхаа ажилд амжилт, сайн сайхан бүхнийг хүсье” гэж сэтгэгдлээ илэрхийллээ.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

 


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 622  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031