Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-10-2018, 09:47   Ангилал: Мэдээлэл  

Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн ажлын байр нээлттэй зарлах тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн 1 сул орон тоо гарсан тул уг ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.

 

Иймд дээрх ажлын байранд ажиллах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид өргөдлөө Шүүхийн ерөнхий зөвлөл эсвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт ирүүлнэ үү.

 

Өргөдөл гаргагч дараахь материалыг бүрдүүлнэ:


1. Өргөдөл

2. Төрийн албан хаагчийн анкет

3. Иргэний үнэмлэхний хуулбар

4. Их, Дээд сургуулийн төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байна/

5. Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээний хуулбар

6. 3х4 зураг 3 ширхэг

 

Өргөдөл авах хугацаа:

 

2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 10 дугаар сарын 19-ний өдөр, 08:30-17:30 цаг.

 

Өргөдөл авах газар:


1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны №202 тоот өрөө, Эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Р.Ичинхорлоо, /утас: 70008028, 99900498 /

 

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Г.Халиун /утас: 51-261912,98118382/ нарт тус тус авчирч өгнө үү. 

 

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 739  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930