Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-10-2018, 18:43   Ангилал: Мэдээлэл  

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, В.Оюумаа болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар Азийн хөгжлийн банкны төв оффисын ерөнхий газрын хуульч Саийд Зайдансиаг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа.


Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Монгол Улсын Авлигатай тэмцэх үйл ажиллагааг сайжруулах техник туслалцааны төсөл”-ийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорын газартай хэрхэн хамтран талаар АХБ-ны төлөөлөгчид уулзалтын эхэнд танилцуулж, уг төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд харилцан санал солилцов.


Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа шүүгчдийн сургалтыг илүү нарийвчилсан болгох, цахим шүүхийн системийг боловсронгуй болгож сайжруулах төлөвлөгөөг Саийд Зайдансиад танилцуулж, хамтран ажиллах санал тавьсан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа "Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн үйл ажиллагааг Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдөд танилцуулж, тус төвийн системийн үйл ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллахыг хүсэв.


Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн хөгжлийн банктай сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.


Тус уулзалтад Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн референт Н.Хунцэнгэл, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий, төслийн шинжээч Ц.Баярмаа нар оролцов.

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  

 

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 341  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031