Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-10-2018, 10:13   Ангилал: Мэдээлэл  

Ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг шагналаа


Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан шүүхийн байгууллагад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнаар олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Улсын Дээд шүүхийн гишүүн асан Ө.Пүрэв, Шүүгч асан Д.Жадамба, Ч.Банзрагч, С.Чойжилжав, УБТЗ-ын шүүхэд нарийн бичгийн дарга асан Ц.Охиноо нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа нар ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад шагналыг гардуулан баяр хүргэж, эрүүл энхийг хүслээ. 

 
Шүүхийн ахмадуудын холбоо
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 617  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031