Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-10-2018, 04:03   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн захиргааны ажилтнаар бэлтгэгдсэн эрх зүйчид гэрчилгээгээ гардлаа

  "Шүүхийн захиргааны ажилтан” бэлтгэх сургалтад хамрагдсан 32 эрх зүйч өнгөрсөн баасан гаригт (2018.10.19) гэрчилгээгээ гардаж авлаа.

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2014 онд баталсан "Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэшсэн захиргааны ажилтан бэлтгэх зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн сургалтыг 2018 оны 08 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд танхимын болон дадлага ажлын хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

    Сургалтад эрх зүйч мэргэжлээр хууль зүйн их, дээд сургууль төгссөн, шүүхийн захиргааны байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй эрх зүйчид хамрагддаг уламжлалтай.

Шүүхийн захиргааны ажилтнаар бэлтгэгдсэн эрх зүйчид гэрчилгээгээ гардлаа

    Энэхүү сургалт нь шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийг бэлтгэж, шүүн таслах ажиллагаанд туслах чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг, чадвар, хандлагад суралцсан мэргэшсэн ажилтан бэлтгэх ач холбогдолтой юм.

    Танхимын сургалт хоёр долоо хоногийн турш шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа, шүүхийн тамгын газар, захиргааны ажилтан, захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага, эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний стандарт, шүүхийн шийдвэр (эрүү, иргэн, захиргаа), шүүхийн мэдээлэл технологи, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, шүүхийн ажилтны сэтгэл зүйн онцлог, шүүхийн үйлчилгээ, хэргийн хөдөлгөөний нэгдсэн системийн ашиглалт (эрүү,иргэн, захиргаа), шүүхэд хэрэг хүлээн авах ажиллагаа зэрэг сэдвээр үргэлжилсэн. Мөн хавтаст хэргийн хөтлөлт, хадгалалт, ашиглалт, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа, тэмдэглэл хөтлөх, техник зохион байгуулалтыг хангах ажиллагаа, хэргийн оролцогчдод эрх үүрэг танилцуулах, албан хэрэг хөтлөлтийн стандарт, шүүхийн архив, нотлох баримт, эд мөрийн баримт хадгалах хамгаалах, шүүхийн нууц, аюулгүй байдал, шүүгчийн хараат бус байдал, судалгааны арга зүй зэрэг сэдвийн хүрээнд шүүгч, шүүхэд олон жил ажилласан шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтнууд, эрдэмтэн, судлаачид хичээл заалаа.

Шүүхийн захиргааны ажилтнаар бэлтгэгдсэн эрх зүйчид гэрчилгээгээ гардлаа

    Дадлага ажил 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд таван долоо хоногийн турш нийслэл дэх анхан шатны шүүхүүдэд үргэлжилсэн. Дадлага ажлыг шүүгч нар, шүүхэд олон жил ажилласан шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтнууд удирдаж, өөрсдийн мэдлэг, чадвараасаа харамгүй хуваалцаж, сургаж дадлагажууллаа.

    Танхимын сургалт болон дадлага ажлын дараа суралцагчид мэдлэг, ур чадварын, хэргийн хөдөлгөөний удирдлага, эрх зүйн актын төсөл боловсруулах, бие даалтын ажил гэсэн 3 үндсэн чиглэлээр шалгалт өгч, бүлэг тус бүрээр 65 ба түүнээс дээш оноо авсан 32 суралцагч шалгалтад тэнцсэн юм. Эдгээр төгссөн суралцагчдын хувьд шүүхийн захиргааны байгууллагад ажилд ороход давуу байдал бие болж байгаа юм.

    Амжилттай төгссөн суралцагчдад гэрчилгээ гардуулах ёслолын арга хэмжээнд Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн захирал А.Түвшинтулга нар оролцож, суралцагчдад гэрчилгээ, тодорхойлолт гардуулж, амжилт хүслээ.

Шүүхийн захиргааны ажилтнаар бэлтгэгдсэн эрх зүйчид гэрчилгээгээ гардлаа

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 1 377  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30