Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-10-2018, 08:19   Ангилал: Мэдээлэл  

Авлигын эсрэг сургалтын сургагч багш бэлтгэв

    Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газартай хамтран "Авлигын эсрэг сургалтын сургагч багш бэлтгэх” сургалтыг анх удаа буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгууллаа.

Авлигын эсрэг сургалтын сургагч багш бэлтгэв

    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд зориулсан Авлигын эсрэг хуулийн хууль хэрэглээ, шүүхийн практик, ашиг сонирхлынзөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг олгох авлигын эсрэг сургалтын шүүгч-сургагч багшийг бэлтгэхэд энэхүү сургалтын зорилго чиглэсэн юм.

    Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар нээж, "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд энэ сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөдсургалтын ач холбогдлын талаар танилцуулсан юм.

    Энэ удаагийн сургалтаар 40 шүүхийн тамгын газраас авлигын эсрэг сургалтын шүүгч-сургагч багшийг бэлтгэснээр эдгээр шүүгч-сургагч багш нь тухайн шүүхийн тамгын газрын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад авлигын эсрэг сургалтыг зохион байгуулах мэдлэг чадварыг эзэмших юм хэмээн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах онцолсон юм.

Авлигын эсрэг сургалтын сургагч багш бэлтгэв

    "Авлигын шалтгаан, хор хөнөөл”, "Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал”, "Нийтийн албан тушаалтны ХАСУМ, ХАСХОМ-ийн зөрчил, анхаарах асуудал”, "Төрийн албаны ёс зүй”, "Санхүүгийн зөрчил дутагдал, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, "Тэгш байдал ба ялгаварлан гадуурхах хандлагаас сэргийлэх нь”, "Мэргэжлийн ёс зүй: Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх нь”, "Авлигын гэмт хэрэг–шинэ зохицуулалт”, "Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газрын мэргэжилтнүүд болон Удирдлагын академийн багш нар мэдээлэл өгч, бодлого кейс дээр ажиллах, видео бичлэг үзүүлэх, харилцан ярилцуулж, удирдан явууллаа.

    Тус сургалтад нийслэл болон орон нутаг дахь давж заалдах, анхан шатны шүүхийн нийт 39 шүүгч хамрагдлаа.

Авлигын эсрэг сургалтын сургагч багш бэлтгэв

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

 


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 1 015  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30