Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдийн анхааралд

Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдийн анхааралд

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлага 2018 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77, 84, 87, 90, 99 дүгээр тушаалаар зарласан зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчтэй хийх болсныг мэдэгдэж байна.

 

Жич: Нэр дэвшигчид ярилцлагын хуваарийг тусгайлан мэдэгдэнэ.


 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2018.10.30


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 902  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930