Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-10-2018, 08:53   Ангилал: Мэдээлэл  

Орон нутаг дахь шүүгчийн ёс зүйн сургалт өндөрлөлөө

     Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сангийн хамтран зохион байгуулж буй Шүүгчийн ёс зүйн орон нутаг дахь сургалт 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий, Дархан-Уул аймаг дахь I, II бүсэд, 23-ны өдөр Ховд, Дорнод аймаг дахь III, IV бүсэд, 24-ний өдөр Орхон аймаг дахь V бүсэд, 26-ны өдөр Дорноговь аймаг дахь VII бүсэд зохион байгуулагдлаа. Харин үлдсэн гурван бүс болох Өвөрхангай аймаг дахь VI бүсийн сургалт 29-нд, Өмнөговь, Завхан аймаг дахь VIII, IX бүсийн сургалт 30-нд боллоо.

Орон нутаг дахь шүүгчийн ёс зүйн сургалт өндөрлөлөө

     IX бүсийн сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, VIIIбүсийн сургалтыг тус хүрээлэнгийн Шүүхийн судалгаа хариуцсан ахлах референт Б.Отгон, VI бүсийн сургалтыг судлаач багш Л.Галбаатар нар нээж, "Шүүгчийн ёс зүйн сургалт”-ын зорилго, онцлог, ач холбогдлын талаарх мэдээллийг өгсөн юм.

Орон нутаг дахь шүүгчийн ёс зүйн сургалт өндөрлөлөө

     Сургалтыг бэлтгэгдсэн шүүгчийн ёс зүйн сургагч багш нар батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу удирдан явууллаа.

Орон нутаг дахь шүүгчийн ёс зүйн сургалт өндөрлөлөө

     VI бүсийн сургалтадАрхангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн анхан болон давж заалдах шатны шүүгчид, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчид, VIII бүсийн сургалтад Дундговь, Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчид оролцлоо.

Орон нутаг дахь шүүгчийн ёс зүйн сургалт өндөрлөлөө

     Харин IX бүсийн сургалтад Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгчид оролцсон юм.

Орон нутаг дахь шүүгчийн ёс зүйн сургалт өндөрлөлөө

     Сургалтын төгсгөлд ШЕЗ, МХХ, УЕПГ, Азийн сангийн захиалгаар хийлгэсэн"Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга байдлын судалгаа”-ны дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд "Шүүгчийн ёс зүйн сургалт”-д зориулан гаргасан сургалтын гарын авлага, "Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчим, түүний тайлбар” номыг сургалтад оролцогчдод гардуулан өглөө.

Орон нутаг дахь шүүгчийн ёс зүйн сургалт өндөрлөлөө

     Ийнхүү орон нутаг дахь 9 бүсэд зохион байгуулагдсан, нийт 271 шүүгчийг оролцуулсан Шүүгчийн ёс зүйн сургалт зохион байгуулагдаж дууслаа.


     Маргааш (2018.11.01)-аас эхлэн нийслэл дэх Шүүгчийн ёс зүйн сургалт эхэлж байгаа бөгөөд нийслэлд 5 ээлжээр (I ээлж 11 дүгээр сарын 01, II ээлж 11 дүгээр сарын 02, III ээлж 11 дүгээр сарын 05, IV ээлж 11 дүгээр сарын 06, V ээлж 11 дүгээр сарын 07) зохион байгуулагдана.

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 352  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930