Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-11-2018, 07:43   Ангилал: Мэдээлэл  

Ирэх долоо хоногийн пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна

       Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 08-ны пүрэв гарагт тохиож байна. Үүнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 09-ний баасан гарагийн ажлын өдрийг 11 дүгээр сарын 17-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, 11 дүгээр сарын 08, 09-ний өдөр бүх нийтээр амрах юм.

 

    Нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр ойрхон таарч байгаа учир иргэдийн ажил, амралтын цагийг зохицуулах үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн гуравдахь хэсгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргалаа. Хуулийн дээрх хэсэгт "Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан байдаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Эх сурвалж: Zasag.mn

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 455  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930