Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Салбар дундын мэдлэг: Үнэт цаасны зах зээл” сургалтын тов өөрчлөгдлөө


 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2018оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан Салбар дундын мэдлэг: "Үнэт цаасны зах зээл” сургалт Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар "Ажлын өдөр шилжүүлэх тухай” тогтоол гарсны улмаас хойшилж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулахаар боллоо.


Иймд мэдүүлэг хүлээн авах хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал сунгаж байна.


Сургалтын код: JU04


Ангилал: Сонгон судлах


Зорилго: Үнэт цаасны буюу хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны үндсэн зарчим, эрх зүйн зохицуулалтын онцлог, мөн чанарын талаарх мэдлэгийг өргөтгөж, үнэт цаасны зах зээлтэй холбоотой үүссэн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шаардагдах салбар дундын болон хууль хэрэглээний мэдлэг, чадварыг дээшлүүлнэ.


Оролцогчид: Сургалтад оролцох хүсэлт гаргасан бүх шатны шүүхийн шүүгчид


Зохион байгуулагдах газар: Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 102 тоот танхим


Цаг

Сэдэв

Агуулга

Багш

08:50-09:00

Нээлт

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах (LL.D)

 

 

 

 

09:00-10:30

(2 цаг)

Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн онцлог, зохицуулах зүйл

1.Үнэт цаасны зах зээлийн тухай ойлголт, Монгол Улс дахь үнэт цаасны зах зээл;

2.Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт, үндсэн зарчим, асуудал;

3.Үнэт цаасны зах зээлийн эрх зүй ба бусад эрх зүйн харилцан хамаарал.

Ж.Оюунтунгалаг(LL.D)

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч

Үнэт цаасны зах зээлийн харилцаа

1.Үнэт цаасны зах зээлийн оролцогчид;

2.Үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүн, баталгаажих нөхцөл;

3.Үнэт цаасны ерөнхий шинж, чанар, төрөл, хэлбэр.

10:30-10:45

Цайны завсарлага

 

 

 

 

10:45-13:00

(3 цаг)

Үнэт цаасны зах зээл дэх хяналт, зохицуулалт

 

 

 

 

 

1.Үнэт цаасны зах зээл дэх хяналтын тогтолцоо, төрөл, хэлбэр, онцлог;

2.Үнэт цаасны зах зээл дэх хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх субъект, тэдгээрийн оролцоо, чиг үүрэг;

3.Зохицуулагч байгууллагын эрх хэмжээ, хараат бус, бие даасан байдал, бусад байгууллагатай харилцан уялдах нь;

4. Үнэт цаасны зах зээлд оролцогчдын

хариуцлагыг дээшлүүлэх арга

хэрэгсэл, гадаадын зарим улсын

хяналт, зохицуулалтын байгууллагын

тогтолцоо-сайн туршлага.

Т.Жамбаажамц

Хуульч, судлаач

 

Үнэт цаасны зах зээлд хориглох үйл ажиллагаа

1.Үнэт цаасны зах зээлд хориглох үйл ажиллагаа, хориглолтын ач холбогдол;

2.Дотоод мэдээлэл, зах зээлийг урвуулан ашиглах, хамаарах субъект.

Т.Жамбаажамц

Хуульч, судлаач

 

Үнэт цаасны зах зээл дэх зөрчил, маргаан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн практик

1.Үнэт цаасны зах зээлийн хууль тогтоомжийн зөрчил;

2.Үнэт цаасны зах зээлд оролцогч этгээдүүдийн хооронд үүссэн маргаан;

3.Үнэт цаасны зах зээл дэх зөрчил, маргаан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн практик.

13:00-14:00

Үдийн завсарлага

 

 

 

 

 

 

 

14:00-15:30

(2 цаг)

Үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг

1.Үнэт цаасны зах зээлийн харилцааны гол оролцогчид;

2.Үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, тэдний хооронд үүсэх эрх зүйн харилцаа;

3.Үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг, бусад эрх зүйн харилцаанаас үүсэх үүргээс ялгагдах онцлог;

4.Шүүхийн эдийн засгийн шинжилгээ: Компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, түүнийг үнэлэх, анхаарах асуудал;

5.Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаа ба түүнд тавих хяналт

С.Цэвэгмид

Монгол Улсын Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын удирдлагын хэлтсийн дарга

15:30-15:45

Цайны завсарлага

15:45-16:30

(1 цаг)

Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч

1.Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчид, тэдгээрийн эрх зүйн байдал, чиг үүрэг;

2.Брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын сан зэрэг оролцогч, байгууллагын чиг үүрэг, ялгаа, хүлээх эрх, үүрэг, онцлог, хариуцлага.

С.Цэвэгмид

Монгол Улсын Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын удирдлагын хэлтсийн дарга

 

Бүртгэл:


Сургалтад оролцох сонирхолтой шүүгчид сургалтад оролцох бүртгэлийг (ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.) Бүртгэлийг 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд багтаан ирүүлнэ үү.


Жич:Сургалт 2017 оны хөтөлбөрөөр явагдах тул тухайн онд хамрагдаагүй шүүгч нар мэдүүлгээ ирүүлнэ үү.


Сургалтад 40 хүртэлх тооны шүүгчийг хамруулах бөгөөд үүнээс илүү тооны шүүгчид мэдүүлэг ирүүлсэн тохиолдолд шүүгчдийн сургалтад хамрагдсан байдлын судалгаанд тулгуурлан сонгон бүртгэж, хариуг www.judcouncil.mn цахим хуудсаар мэдээлнэ.


 

Сургалтад орон нутгаас ирж оролцох шүүгчдийн албан томилолт болон замын зардлыг (зөвхөн газраар) Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгоно.


Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Шүүхийн сургалт хариуцсан референт Ж.Энхбаяраас (enkhbayar_j@judcouncil.mn 51-267697, 96664674) лавлана уу.



ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

2018.11.01


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 306  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930