Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-11-2018, 07:08   Ангилал: Мэдээлэл  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх үйлчлүүлэгчдэдээ ойртлоо

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр "Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын хойд талын 2 давхар барилгад аравдугаар сараас хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өмнө нь тус шүүхийн байр Сүхбаатар дүүргийн нутагт байрлаж байсан.


    Монгол Улсын хүн амын 10.5 хувь Улаанбаатар хотын иргэдийн 23.7 хувь нь оршин суудаг Баянзүрх дүүргийн иргэд иргэний хэргийн шүүхийн үйлчилгээг дүүргийн нутаг дэвсгэрийн төвөөсөө авах боломжтой болж, шүүх иргэддээ улам ойртлоо.


     Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар нь "Монгол кино нэгтгэл” ТӨҮГ болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай гурван талт гэрээ байгуулж тус 2 давхар барилгын өрөө тасалгааг шүүн таслах үйл ажиллагаа явуулах зориулалтаар засаж тохижуулсан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх үйлчлүүлэгчдэдээ ойртлоо
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх үйлчлүүлэгчдэдээ ойртлоо

 

Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газар

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 337  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930