Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-11-2018, 10:02   Ангилал: Мэдээлэл  

“Төрийн албаны тухай хууль, түүний хөдөлмөрийн харилцааны онцлог” сэдэвт сургалт боллоо

“Төрийн албаны тухай хууль, түүний хөдөлмөрийн харилцааны онцлог” сэдэвт сургалт боллоо
Шүүхийн хүний нөөцийн газраас "Төрийн албаны тухай хууль, түүний хөдөлмөрийн харилцааны онцлог” сэдэвт дотоод сургалтыг өнөөдөр (2018.11.02) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа.  

 

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах зорилготой уг сургалтыг Удирдлагын академийн Эрхзүйн тэнхимийн багш, доктор, профессор Б.Уранцэцэг удирдан явуулж "Төрийн жинхэнэ албан хаагчдын хөдөлмөрийн харилцааны зохицуулалтад орсон өөрчлөлтүүд”, "Төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах шаардлага”, "Удирдах ба гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолт” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.


Дотоод сургалтад ШЕЗ-ийн Ажлын албаны нийт ажилтнууд болон зарим шүүхийн Тамгын газрын дарга нар хамрагдлаа.


 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 469  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930