Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-11-2018, 07:04   Ангилал: Мэдээлэл  

Баянзүрх дүүргийн иргэдэд шүүхийн үйлчилгээ ойртлоо

      Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх үйлчлүүлэгчдэдээ ойртож, Баянзүрх дүүргийн V хорооны нутаг Монгол кино үйлдвэрийн ард байрлах байранд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус шүүх байрныхаа нээлтийг өнөөдөр (2018.11.07) хийж, шүүхийн үйлчилгээ, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Баянзүрх дүүргийн иргэдэд шүүхийн үйлчилгээ ойртлоо

     Баянзүрх дүүрэг 336 мянга гаруй хүн амтай. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ачаалал бусад шүүхтэй харьцуулахад харьцангуй их. Тиймээс шүүх иргэдэд ойртож, үйлчилгээний тухтай орчин бүрдүүлсэн нь ач холбогдолтой гэдгийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж онцоллоо. Тэрбээр "Шүүхийн шинэтгэлийн үр дүнд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийг дагнасан хэлбэрээр байгуулсан. Энэ шүүх үйлчилгээгээ иргэдэд ойртуулж, үйлчлүүлэгчдэд таатай орчин бүрдүүллээ. 


     Нийслэлийн бүх дүүрэг ордонд үйл ажиллагаа явуулдаг болсон. Харин Монголын шүүхийн дэд бүтэц дэлхийд хамгийн хоцрогдмол байгаа. Шүүх төрийн өмчийн хуучин байшингуудыг засаж, сэлбэж үйл ажиллагаа явуулж байгаа нь Үндсэн хуулийн "Шүүх бие даасан байна” гэдэг заалт хэрэгжихгүйгээр гүйцэтгэх эрх мэдлээс бүрэн хараат байгааг харуулдаг. Олон шүүх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нүүж орсон энэ байр улсын өмч. Үйлчилгээний байгууллагын стандарт талаас таатай орчинтой байр учраас 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлаж, шүүх үйл ажиллагаа явуулж байна.


      Энэ онд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх иргэдэд үйлчилгээгээ ойртуулж, байртай боллоо” гэв.

Баянзүрх дүүргийн иргэдэд шүүхийн үйлчилгээ ойртлоо

    Шүүхийн байрны нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн П.Батсайхан, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Амардэлгэр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг болон нийслэл дэх зарим шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Баянзүрх дүүргийн иргэдэд шүүхийн үйлчилгээ ойртлоо

      Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байр 650 метр.кв талбайтай бөгөөд нэгдүгээр давхарт шүүх хуралдааны 5 танхим, шүүхийн үйлчилгээний хэсгийг тохижуулсан. Харин хоёрдугаар давхарт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд байрлан ажиллаж байгаа юм.

Баянзүрх дүүргийн иргэдэд шүүхийн үйлчилгээ ойртлоо
Баянзүрх дүүргийн иргэдэд шүүхийн үйлчилгээ ойртлоо

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 325  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930