Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-11-2018, 09:37   Ангилал: Мэдээлэл  

Шүүгчийн ёс зүйн нийслэл дэх сургалт өндөрлөлөө

      Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сангийн хамтран зохион байгуулж буй Шүүгчийн ёс зүйн нийслэл дэх сургалт 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 07-ны өдрүүдэд нийт таван ээлжээр (I ээлж 11 дүгээр сарын 01, II ээлж 11 дүгээр сарын 02, III ээлж 11 дүгээр сарын 05, IV ээлж 11 дүгээр сарын 06, V ээлж 11 дүгээр сарын 07) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд амжилттай зохион байгуулагдлаа.

Шүүгчийн ёс зүйн нийслэл дэх сургалт өндөрлөлөө

      Сургалтад нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 209 шүүгч оролцож, шүүгчийн ёс зүйн суурь мэдлэгээ гүнзгийрүүлж, ёс зүйг сахих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шүүгчийн ёс зүйн олон улсын зарчим, стандартын талаарх мэдлэгээ дээшлүүллээ. Мөн сургалтын зарим агуулга нь шүүгчийн хувь хүний хөгжил, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны арга зүйг сайжруулахад чиглэсэн юм.

Шүүгчийн ёс зүйн нийслэл дэх сургалт өндөрлөлөө

      Сургалт нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 38 дугаар тушаалаар баталсан хөтөлбөр, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баталсан төлөвлөгөөний дагуу орон нутаг, нийслэлийн нийт шүүгчдийг хамруулан зохион байгууллаа. Мөн сургалтын хүрээнд ёс зүйн сургагч багш нарын бүрэлдэхүүнийг бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар сургалтын гарын авлагыг бэлтгэж хэвлүүлжээ.

Шүүгчийн ёс зүйн нийслэл дэх сургалт өндөрлөлөө

      Сургалтын төгсгөлд ШЕЗ, МХХ, УЕПГ, Азийн сангийн захиалгаар хийгдсэн "Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга байдлын судалгаа”-г танилцуулж, "Шүүгчийн ёс зүйн сургалт”-д зориулан гаргасан сургалтын гарын авлага, "Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчим, түүний тайлбар” номыг сургалтад оролцогчдод гардуулан өгсөн юм.

Шүүгчийн ёс зүйн нийслэл дэх сургалт өндөрлөлөө

      Ийнхүү шүүгчийн ёс зүйн сургалт орон нутгийн 9 бүс, нийслэлийн 5 ээлжээр нийт 484 шүүгчийг оролцуулан зохион байгуулагдаж дууслаа.

Шүүгчийн ёс зүйн нийслэл дэх сургалт өндөрлөлөө

Шүүгчийн ёс зүйн нийслэл дэх сургалт өндөрлөлөө

 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

 

 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 475  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930