Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-11-2018, 05:08   Ангилал: Мэдээлэл  

С.Даваажав: Шүүх өмнөхтэйгөө харьцуулшгүй өөрчлөгдөж байгаа

 

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын өндөр настан С.Даваажав шүүхийн "байнга”-ын үйлчлүүлэгч. Түүнтэй ярилцлаа.


-Та шүүхийн байнгын үйлчлүүлэгч болсон хүн. Хэзээнээс хойш шүүхтэй холбоотой байна вэ?


-Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ахмадын зөвлөлийн ахлагчаар ажилладаг. Шүүхийн байгууллагатай 1992 оноос хойш холбоотой болсон доо. Учир нь миний үеийн хүмүүс 1992 оноос өндөр насны тэтгэвэртээ гарсан ба энэ үеэс хамт ажиллаж байсан үеийн хүмүүсийн ажиллаж байсан талаар гэрчээр ирж, одоог хүртэл энэ ажил маань тасраагүй л байна. Би Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд боловсон хүчин хийж байсан юм.


-Тэгвэл 25 жилийн түүхийг мэдэх юм байна. Таныхаар шүүх өөрчлөгдөж байна уу?


-Намайг шүүхэд ирэх бүрт л шинэчлэгдсэн, өөрчлөгдсөн, боловсронгуй болсоор байдаг. Манай аймгийн шүүхийг 1992 оны шүүхтэй харьцуулшгүй өөрчлөгдөж байна. Жишээ нь Анх сум дундын шүүх гэж байхад Тосонцэнгэл сумыг хариуцсан шүүгч гэж байсан. Одоо сум хариуцсан шүүгч гэж байхгүй, шүүгч нар иргэн, эрүүгийн хэргээ дагнан шийдвэрлэдэг, мөн шүүгч, ажилчид ч өөрчлөгдөж, шинэ залуу хүмүүс их болжээ.


-Таны шүүхэд ирсэн ажил хэр бүтэмжтэй байна вэ? Хүндрэл бэрхшээлтэй зүйл байна уу?


-Бүтэмжтэй байлгүй яах вэ. Манай сумын захиргаа шатсан учир бичиг баримт дутуу хүмүүс ихэнх нь шүүхээр ажилласан жилээ тогтоолгодог. Тэгээд гэрчээр оролцох шаардлагатай боллоо, та очиж өгөөч гэдэг юм. Энэ онд гэхэд манай сумаас 143 иргэн өндөр насны тэтгэврээ тогтоолгож, сумын ахмадын тоонд бүртгүүлсэн. Энэ бүх хүмүүс бүгд шүүхэд хандаж ажиллаж байсан жилээ тогтоолгосон. Би шүүхийн байнгын үйлчлүүлэгч болсон.


Шүүх манай суманд жилдээ 2-4 удаа нүүдэллэн ажиллаж, өргөдөл нэхэмжлэлийг газар дээр нь хүлээн авч, сургалт, хуулийн танилцуулга хийж, иргэдийн асуултад тодорхой хариулт өгч, мэдэхгүй зүйлийг нь тодруулж, иргэдийн явдал суудлыг хөнгөвчилж өгдөгт иргэд их талархалтай байдаг. Мөн манай суманд сургалт сурталчилгаанд ашиглах самбар өгсөн ба би түүнийгээ хариуцан мэдээ мэдээллээр баяжуулан үргэлж ашиглаж байгаа. Шүүхийн ажил их байдаг нь бидний нүдэнд ил харагддаг юм. Шүүхэд хандаад ажилласан жилээ тогтоолгоод, ажил нь бүтэж тэтгэвэртээ орсон иргэд баярлалаа гэдэг. Баярлалаа гэдэг чин сэтгэлийн үгийг нь нийт шүүхийн шүүгч, ажилтнуудад дамжуулж миний бие уламжилж байгаа нь энэ юм. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэж, эрүүл энхийг хүсье.


Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар


 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 326  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930