Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга БНХАУ-ын Ардын дээд шүүхэд айлчилж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга БНХАУ-ын Ардын дээд шүүхэд айлчилж байна

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 26-аас БНХАУ-д  ажлын айлчлал хийж байна. Ажлын айлчлалын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга өчигдөр БНХАУ-ын Ардын дээд шүүхийн Шүүн таслах хорооны орон тооны гишүүн Ху Юунь Тэнгтэй уулзалт хийж, Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Мөн Үндэсний шүүгчдийн коллежийн үйл ажиллагаатай танилцсан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга БНХАУ-ын Ардын дээд шүүхэд айлчилж байна 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга өнөөдөр БНХАУ-ын Ардын дээд шүүхийн ерөнхийлөгч, БНХАУ-ын Тэргүүн их шүүгч ноён Жоу Чиангтай уулзалт хийлээ.  Уулзалтаар хоёр орны шүүхийн шинэтгэлийн явц, ололт амжилт, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, цахим шүүхийн талаар санал солилцож, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Үүний дараа Ардын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцах юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга БНХАУ-ын Ардын дээд шүүхэд айлчилж байна 

Мөн Хангжоу хотын цахим шүүх, Жэ Жиан мужийн шүүх, тосгоны салбар шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, албаны хүмүүстэй уулзалт хийнэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга БНХАУ-ын Ардын дээд шүүхэд айлчилж байна 

Ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар байгаа бөгөөд айлчлал энэ сарын 29-ийг хүртэл үргэлжилнэ. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга БНХАУ-ын Ардын дээд шүүхэд айлчилж байна
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга БНХАУ-ын Ардын дээд шүүхэд айлчилж байна

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 023  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31