Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-11-2014, 14:45   Ангилал: Мэдээлэл  

Иргэд шүүхэд талархсан сэтгэлээ илэрхийлж байна.


С.Гүльдихан: Зарим хүмүүс шүүхийн талаар ташаа ойлголт түгээдэг юм байна.

 

 

Шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байгаа иргэдийн сэтгэл ханамж,шүүхийн үйлчилгээний үнэн бодит үнэлэмж хяналт болдог. Хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгө, ажил албаны нэр хүнд гээд эрх, эрх чөлөө, шударга ёсны хамгаалалт болдог шүүхийн үйлчилгээний талаар сэтгэгдлээ илэрхийлэхийг хүссэн СХД-ийн иргэн С.Гүльдихан, БЗД-ийн иргэн Х.Батжаргал нарын яриаг хүргэжбайна. Тэд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлжээ.

 

 

-Таямар шалтгааны улмаас шүүхэд хандах болсон бэ?

 

- Миний бие 2013 оны 03 дугаар сард У, Т, О нарт холбогдуулан эрх шилжүүлэх, хөрөнгө бэлэглэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, газар эзэмших гэрээ, газрын гэрчилгээг хариуцагч нараас гаргуулж, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Ингээд миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан 2014 оны 10 дугаар сард болж шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг маань хангаж шийдвэрлэсэн.

Хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд буюу бүтэн нэг жил долоон сарын хугацаанд нийт 20 гаран удаагийн шүүх хурал болж хойшилсон байдаг. Мөн дунд нь шүүхээс шинжээч томилж хэргийг түдгэлзүүлсэн ч удаа бий.Үнэн худлын "Дэнс" бол бас тийм ч амархан гарчихдаггүй юм байна. Мэдээж энэ хооронд магадлаж, нягтлах ажлыг олон талаас нь задлан шинжилсэн байж таарна.

Энэ хугацаанд хэргийн талаарх бодол миний санааг маш их зовоож байсан. Гэвч "Үнэнээр явбал үхэр тэргээр туулай" гүйцнэ гэгчээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх, тэр дундаа шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгчийн туслах С.Намуунжин нар хэргийн оролцогчдыг ялгаварлалгүй эрх тэгш харьцаж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгсөнд баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхний үйлс ариун байх болтугай.

 

 

- Шүүхийн шинэтгэл явагдаж байгаа нь таньд мэдрэгдэв үү? Цаашдаа анхаарах ямар асуудлууд байна вэ?

 

- Магадгүй зарим хүмүүс шүүхээр явах нь нэр төрд харш гэж санаа зовдог байж магадгүй. Би шүүхийн талаар гүнзгий мэдээлэлтэй биш ч гэсэн өөрөө шүүхээр үйлчлүүлээд үр дүнг нь бие, сэтгэлээрээ мэдэрсэндээ сэтгэл хангалуун байна. Зарим нэг хүмүүс шүүхээр ялагдал хүлээснээс болоод дэгсдүүлээд, ташаа ойлголт төрүүлдэг юм байна. Энэ шүүхэд шүүгч, туслахууд гээд олон хүн толгой өндийх завгүй хөдөлмөрлөж байна. Яагаад шүүхэд баярлалаа гэж хэлж болохгүй гэж? Ер нь хүн ямар ч зүйлийг өөрөө үзэж, туулж байж л мэддэг шүү дээ. Шүүхийн үйлчилгээ ил тод, иргэнээ дээдэлсэн байдлаар явагддаг юм байна гэдгийг би итгэл үнэмшилтэйгээр дамжуулмаар байна. Харин миний хувьд шүүхээр өмчлөх эрхээ сэргээлгэсэндээ шүүхэд баярлаж байна.

 

 

Иргэн Х.Батжаргал:Шүүхийн шинэтгэл бодит үр дүнгээ өгч байгааг мэдэрлээ.

 

-Шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрийн чанар чансаанд та хэр сэтгэл ханамжтай байна вэ?

 

- Миний бие 1987 оноос одоог хүртэл Цагдаагийн байгууллагад 27 дахь жилдээ ажиллаж байгаа юм.

Шүүхэд яагаадхандах болсон гэвэл би 1987 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дархан хотын НАХГ-ын Дархан хотын цагдаагийн хэлтсийн харьяа Шарын гол дахь Цагдан сэргийлэх ангид томилогдон ажиллаж байгаад 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан хотын Цагдаагийн газарт паспортын бүртгэгчээр томилогдон ажилласан юм.

 

Гэвч миний 1987 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ажилласан байдал ТЕГ, ЦЕГ-ын архивын лавлагаанд ороогүй байсан тул дээрх хугацаанд Дархан хотын Цагдан сэргийлэх ангийн Шарын голынтасагт паспортын бүртгэгчээр ажиллаж байснаа тогтоолгохоор Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хүсэлт гаргасан юм. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх миний хүсэлтийг түргэн шуурхай, элдэв чирэгдэлгүйгээр шийдвэрлэж өгсөнд маш их баярлаж байна.Хөдөлмөрлөсөн 5 жилийн хугацаа гэдэг бол хүний амьдралд их чухал шүү дээ.

 

-Та өмнө нь шүүхээр үйлчлүүлж байсан уу? Өмнөхтэй харьцуулахад ялгаа зааг мэдрэгдэж байна уу?

 

- Миний хувьд өмнө нь шүүхээр ажлын шаардлагаар л хандаж байсан болохоос биш өөрийн эрх ашгийн төлөө шүүхээр үйлчлүүлж байсан удаагүй.

Шүүхийн шинэчлэл үнэхээр нүдээ олсон бодит үр дүнгээ өгч байгааг өөрийн биеэр мэдэрлээ. Надтай зөв боловсон, ажил хэрэгч байдлаар хандаж байсан шүүхийн ажилтнуудад баярлалаа.

 

 

Э.Мөнхмандах

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 539  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031