Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-11-2018, 05:24   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамирчид дэд байрт шалгарлаа

      Бүгд Найрамдах Улс тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан хуулийн төв байгууллагуудын "Спортын их наадам-2018” энэ сарын 23-25-ны өдөр боллоо. Уг тэмцээнийг 90 жилийн түүхтэй Монголын өмгөөлөгчдийн холбоо зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндсэн Хуулийн Цэцийн тамгын газар, Улсын Их хурлын тамгын газар, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, "Монголын хуульчдын холбоо”, "Монголын өмгөөлөгчдийн холбоо”, "Хууль зүйн үндэсний хүрээлэн”, "Хууль зүйн туслалцааны төв” зэрэг нийт 11 байгууллагын баг тамирчид спортын 6 төрөлд хурд хүчээ сорьсон юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамирчид дэд байрт шалгарлаа

      Тэмцээнд багийн нийлбэр дүнгээр Улсын дээд шүүхийн баг тамирчид тэргүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг тамирчид дэд, Монголын хуульчдын холбооны баг тамирчид гутгаар байранд шалгарсан. Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар өнөөдөр (2018.11.29) тамирчдад шагналыг гардууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамирчид дэд байрт шалгарлаа

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар "Спортын их наадам-2018” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад баяр хүргэхдээ "Спортын уралдаан, тэмцээн бол байгууллага, хамт олны эв нэгдлийг илэрхийлдэг хамгийн том урлаг. Хамт олныхоо эв нэгдлийг харуулж хуулийн төв байгууллагуудын тэмцээнд амжилт гаргасан баг тамирчдадаа баяр хүргэе. Цаашид хамтын хүчээр илүү их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамирчид дэд байрт шалгарлаа

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг тамирчид сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн, эмэгтэйчүүдийн төрөлд гуравдугаар байр, гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн, биллиардын төрөлд гуравдугаар байр эзэлсэн юм. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Болор, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Б.Сумъяа нар шилдэг тамирчнаар шалгарлаа.



Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 876  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31