Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүгчид нэр дэвшигчийн талаар олон нийтээс мэдээлэл хүлээн авах тухай

 


       Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт"Нэр дэвшигчийн талаар олон нийтээс хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, бодитой санал дүгнэлт гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба танилцуулна” гэж заасан.

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 121 дүгээр тушаалаар "Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалт” зарласан. Тус шалгалтад оролцож буй хуульчийн ёс зүй, зан төлөвийг шалгах шалгалтын хүрээнд Шүүхийн мэргэшлийн хороо тухайн нэр дэвшигчийн "намтар судлах” шалгалтын ажиллагааг явуулж байна.

 

       Иймд Та дараах линкээр холбогдон Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалтад оролцож буй хуульчдын мэдээлэлтэй танилцах боломжтой бөгөөд нэр бүхий хуульчид холбогдуулан хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан мэдээллийг Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, гишүүдэд нэр заан хаяглаж, эсхүл Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын албанд ирүүлэх боломжтой болохыг мэдэгдэе. 

 

Нэр дэвшигчдийн мэдээллийг энд дарж үзнэ үү

 


ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2018.12.03


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 318  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31