Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-12-2018, 10:25   Ангилал: Мэдээлэл  

Нийслэл дэх бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нар, захиргааны ажилтнууд "Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-тэй танилцлаа

Нийслэл дэх бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нар, захиргааны ажилтнууд "Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-тэй танилцлаа

"Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн үйл ажиллагаатай Улсын дээд шүүх, Нийслэл дэх эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн Тамгын газрын дарга, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, хэргийн хөдөлгөөний дарга, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн, шүүгчийн туслах нар танилцлаа. 

 

Энэ үеэр Эрүү, иргэн, захиргааны хэргийн бүх шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний мэдээллийг цогц байдлаар мэдээлэх, мониторинг хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хураангуй болон дэлгэрэнгүй мэдээллээр шүүх болон олон нийтийг хангах ажлын талаар танилцуулж, мэдээлэл өглөө.

Нийслэл дэх бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нар, захиргааны ажилтнууд "Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-тэй танилцлаа

 

Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 595  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31