Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-12-2018, 10:44   Ангилал: Мэдээлэл  

“Хэргийн хөдөлгөөний удирдлага ба шүүгчийн манлайлал” уралдааныг дүгнэлээ

 

         Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан "Хэргийн хөдөлгөөний удирдлага ба шүүгчийн манлайлал” сэдэвт уралдааны дүнг гаргалаа. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажлын чанарыг сайжруулах, хэргийн хөдөлгөөний удирдлагын үр нөлөөг дээшлүүлэх, шүүгч, тамгын газрын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой уг уралдаанд анхан шатны 20 шүүхийн 50 шүүгч материалаа ирүүлжээ.

“Хэргийн хөдөлгөөний удирдлага ба шүүгчийн манлайлал” уралдааныг дүгнэлээ

         Уралдаанд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Амардэлгэр, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэнд, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа нар тэргүүллээ. Хэргийн хөдөлгөөний удирдлагаар манлайлсан шүүгчид 2018 оны 11 дүгээр сарын 28-аас 12 дугаар сарын 07-ны хооронд Тайландад сургалтад хамрагдаж байна.


 

 

Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 043  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31