Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-12-2018, 04:50   Ангилал: Мэдээлэл  

Шүүхэд баярлалаа...

 

Онлайнаар шүүх хуралдаанд оролцохын давуу талыг мэдэрлээ


Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газарт хандан онлайнаар шүүх хуралдаанд оролцсон Б.Цэцэгдэлгэр шүүх хуралдаанд цахимаар болон зайнаас /онлайн/ оролцох үйл ажиллагааны талаарх сэтгэгдлээ хуваалцахаар бидэнд хандсан юм.


- Та ямар учраас шүүхэд хандах болов? Шүүх хуралдаанд зайнаас буюу цахимаар оролцоход эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд саад учирсан асуудал гарсан уу?


2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шуудангаар явуулсан юм. Миний зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул зайнаас буюу цахимаар /онлайн/ шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү 2018 оны 11 дүгээр сарын 16-нд явуулсан.


Ингээд би шүүх хуралдаанд зайнаас /онлайн/оролцох тухай хүсэлтээ Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бичгээр гарган өгч шүүх хуралдаандаа 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14:00 цагт оролцсон.

 

Шүүх хуралдаанд зайнаас буюу цахимаар /онлайн/ оролцох нь надад хялбар байсан. Учир нь манай хүүхэд 1 нас 5 сартай жаахан болохоор хол газар авч явахад цаг агаарын байдал хүйтэн сэрүүн болчихсон, мөн хүүхдээ үлдээгээд явах гэхээр харж үлдэх хүнгүй байсан болохоор надад үнэхээр амар, чирэгдэл багатай сайхан байсан.


Шүүх хуралдаанд зайнаас буюу цахимаар /онлайн/ оролцох үед надад эрх, үүргийг минь тайлбарлаж өгсөн ба сонсогдохгүй, ойлгогдохгүй байх асуудал гараагүй. Би бүрэн дүүрэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн шүүх хуралдаанд оролцсон.


Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газарт хандан шүүх хуралдаанд зардалгүй, чирэгдэлгүй оролцсондоо баяртай байна.


Мэдээллийн технологийн дэвшилтэт ололтыг шүүх үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж буй явдал нь хэрхэн ач холбогдолтой, ямар давуу талтай талаар сэтгэгдлээ хуваалцана уу?


Шүүх хуралдаанд зайнаас буюу цахимаар /онлайн/ оролцоход цаг хугацаа, зардал хэмнэсэн иргэн бидэнд чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлсэн. Тэр хол аймагт шүүх хуралдаанд оролцох гэж нялх хүүхдээ хүйтний улиралд дагуулж явах, зардал мөнгөө гаргаж, цаг хугацаа алдахаар байсан бол энэ удаад цахимаар шүүх хуралдаанд оролцож байгаа нь маш том давуу тал юм.

 

Шүүх шинэчлэгдэж иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй, нээлттэй ил тод болсон тухай ам дамжсан яриа, телевизээр сонсож байсан ч өөрийн биеэр энэ шинэчлэлийг мэдэрлээ. Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газраас зайнаас буюу цахимаар /онлайн/ шүүх хуралдаанд оролцоход ажилчдын харилцаа хандлага, эелдэг байдал нь надад маш сайхан санагдсан.


Шүүх технологийн дэвшилтэт ололтыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь хол газар явж шүүх хуралдаанд оролцох байсан иргэдэд маш их хэрэгтэй юм байна.

 

Зайнаас буюу цахимаар шүүх хуралдаанд оролцох бүх талын арга хэмжээг авч ажилласан үйлчилгээ сайтай, эелдэг харилцаатай Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа гэв.

 

 

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар

 

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 75  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31