Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-12-2018, 03:32   Ангилал: Мэдээлэл / Хэргийн хөдөлгөөний сарын мэдээ  

“Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх тухай журам” батлагдав

 

Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/226, 177 дугаар хамтарсан тушаалаар "Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх тухай журам”-г баталлаа.


Энэ журмаар шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн тэмдэглэл, мэдэгдэх хуудсыг хүргүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ялтны хувийн хэрэг, ял, албадлагын арга хэмжээг дуусгавар болгосон тухай шийдвэрийг хүргүүлэх, дээрх мэдээлэл, материалд үндэслэн мэдээллийн санд баяжилт хийж байхтай холбогдсон харилцааг зохицуулах юм.


Өөрөөр хэлбэл журам хэрэгжснээр хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж, Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн санд тухай бүр бүрэн, бодит мэдээллээр баяжилт хийгдэх нөхцөл бүрдэнэ. 

 

 

ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 589  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30