Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-12-2018, 10:16   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт боллоо


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуульчийн гэрчилгээтэй шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Хуульчийн гэрчилгээтэй шүүхийн захиргааны ажилтны эзэмшвэл зохих мэдлэгийг олгох, батжуулах, чиг үүргээ хариуцлагатай, үр нөлөөтэй, бүтээмжтэй хэрэгжүүлэх ур чадвар олгоход чиглэсэн юм.


Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах сургалтыг нээхдээ Монголын Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлүүлсэн сургалтын хөтөлбөрийн дагуу явуулж байгаа тул сургалтад шүүхийн захиргааны ажилтан хамрагдсанаар нийт 2 кредит багц цагийг холбогдох журамд заасны дагуу хангах боломжтой талаар танилцуулсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 онд шүүхийн захиргааны ажилтан руу чиглэсэн сургалтуудыг түлхүү зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа онцоллоо.


 

"Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам”-д зааснаар мэргэжлийн суурь сургалтыг хуульчийн ёс зүй, үндсэн хуулийн эрх зүй, мэргэшүүлэх сургалтыг эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд энэ чиглэлийн мэргэшсэн эксперт, туршлагатай сургагч-шүүгч багш нар удирдан явуулсан юм.


 

Сургалтад Эмнести интернэшнл Монгол байгууллагын удирдах зөвлөлийн дарга Б.Болорсайхан "Үндсэн хуулийн эрх зүй”, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав "Хуульчийн ёс зүй”, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, Сонгинохайрхан дүүргийн "Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр тус тус мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой кейс дээр ажиллалаа.


 

 

 

 

 

 

Энэхүү сургалт нь анх удаагаа хуульчийн гэрчилгээтэй шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан хуульчийн багц цаг хангах сургалт байснаараа, орон нутаг дахь шүүхүүд онлайн хэлбэрээр дээрх сургалтад хамрагдсанаараа онцлог байсан бөгөөд оролцогчид хуульчийн багц цагийн сургалтыг жил бүр тогтмол зохион байгуулбал үр дүнтэй болно хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжилсан юм.


 

Тус сургалтад танхимаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба болон нийслэл, орон нутаг дахь давж заалдах, анхан шатны шүүхийн нийт 67 захиргааны ажилтан, онлайнаар 22 шүүхийн тамгын газрын 92 захиргааны ажилтан оролцлоо.

 


 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 577  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031