Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-01-2019, 06:38   Ангилал: Мэдээлэл / Мэргэшлийн хорооны мэдээ 2019  

Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн анхааралд

Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн анхааралд 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 149 дүгээр тушаалаар зарласан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшихээр бүртгүүлсэн хуульчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагад 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цагт оролцоно.


ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2019.01.07


 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 587  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30