Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-01-2019, 03:00   Ангилал: Мэдээлэл  

Шүүгчдийн дунд спортын тэмцээн зохион байгуулна


Монголын Шүүгчдийн холбооноос шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулахаар болсон. Хавдрын эсрэг үндэсний аяныг дэмжих уг үзлэг, шинжилгээ энэ сарын 12-ны өдөр болох юм. Үүний маргааш нь буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо шүүгчдийн дунд спортын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Тэмцээн нэгдүгээр сарын 13-ны 9.00 цагт "Мөнхийн үсэг” компанийн "Мөнх” спорт зааланд эхлэх юм. Спортын тэмцээнтэй холбоотой мэдээллийг 70116004 утсаар авах боломжтойг Шүүгчдийн хорооноос мэдээллээ.

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 300  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031