Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-01-2019, 06:55   Ангилал: Мэдээлэл  

ЭМГЭНЭЛ

 

 

/1967-2019/

 

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Үржинбадамын Одгэрэл 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өвчний улмаас таалал төгслөө.

 

Ү.Одгэрэл нь 1967 онд Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрж, 1975-1985 онд Дорнод аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 1999-2002 онд Орхон их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсжээ.

 

Тэрээр ажил амьдралынхаа гарааг 1985 онд Дорнод аймгийн шүүхэд бичээчийн ажлаар эхэлж, 1986-1988 онд арбитрын нарийн бичгийн дарга, 1988-1993 онд тогтоол гүйцэтгэгч, 1993-2005 онд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2005-2006 онд тамгын хэлтсийн дарга, 2006-2011 онд шүүгчийн туслах, 2011-2019 он хүртэл Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байлаа.

 

Ү.Одгэрэл нь Монгол Улсад шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, шүүхийн хараат бус байдлыг бүрдүүлэх, шүүхийн менежментийг боловсронгуй болгох, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хүргэхэд онцгойлон анхаарч, жинтэй хувь нэмэр оруулсан. Тэрээр манлайлан удирдагч,сурган хүмүүжүүлэгч, бидний хайртай дотнын зөвлөгч, эрхэм нөхөр байлаа.

 

Түүний шүүх эрх мэдлийн хөгжилд оруулсанхөдөлмөр, зүтгэлийг үнэлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг” Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг болон бусад шагналаар шагнажээ.

 

Талийгаачийн төлөв даруу, шударга, зарчимч, хөдөлмөрч зан чанар, шүүгчийн өндөр ур чадвар, шүүх эрх мэдлийг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

 

Талийгаачийн хань, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 


 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, 

Дорнод аймгийн шүүхийн хамт олон


 

 

 

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 778  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031