Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-01-2019, 05:50   Ангилал: Мэдээлэл  

“Монгол улсын үндсэн хууль: шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал” сэдэвт хэлэлцүүлэг болж байна


    Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос өнөөдөр (2019.01.11) "Монгол Улсын Үндсэн хууль: Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан нээж үг хэлсэн бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсэж, илгээлт ирүүллээ.  Энэхүү үйл ажиллагаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн 80 орчим шүүгч оролцож байна. 



Нийтэлсэн shez   Үзсэн: 558  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031