Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-05-2014, 13:01   Ангилал: Мэдээлэл  

Шүүгчид зарлиг гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 8, 24 дүгээр тушаалаар давж заалдах шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласны дагуу сонгон шалгаруулалт явагдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 53, 54 дүгээр зарлигаар давж заалдах шатны шүүхийн 11 шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн 61 Ерөнхий шүүгчийг тус тус томилсон байна.

 

            Зарлиг гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав, Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, Улсын дээд шүүхийн шүүгч Т.Уранцэцэг, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Б.Сарантуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны үндсэн болон бүтцийн нэгжийн дарга нар, ажлын албаны ажилтнууд оролцлоо.

 

             21 аймгийн шүүхтэй онлайнаар  холбогдож тус ажиллагааны явцыг  мэдээллээ.

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

Нийтэлсэн khangai   Үзсэн: 3 017  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031