Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-11-2014, 14:38   Ангилал: Мэдээлэл / Зар 2014 / мэргэшлийн хорооны мэдээлэл  

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, Шүүгчийг сонгон шалгаруулах журмын 2.2 дахь заалтад заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 200 тоот тушаалаар Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 1, мөн 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 204 тоот тушаалаар Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн 1, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлалаа.

 

Шүүгчид нэр дэвшигч нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутаас 12 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn хаягаар хандан бүртгүүлнэ үү.

 

Нэр дэвшигчээс шалгалт авч, үнэлгээ өгөх ажиллагааг 2015 оны 01 дүгээр сарын 05-ний өдрөөс 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн мэргэшлийн хороо хэрэгжүүлнэ.

Шүүгчид нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 165 дугаар зарлигаар батлагдсан Шүүгчийг сонгон шалгаруулах журмын дагуу явуулна.

 

Шүүгчид нэр дэвшигч нь хуульд заасан дараах болзол, шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

-хууль зүйн дээд боловсролтой;

-мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;

-ял шийтгүүлж байгаагүй;

-шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн яллагдагчаар татагдаагүй;

-бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;

-шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;

-хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй /гэрчилгээ авсан өдрөөс хойш 3 жил болсон/

-мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;

-мэдээллийн технологийн хэрэглээний програмыг ашиглах чадвартай;

-шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;

-бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.

 

Шүүгчид шинээр нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн, шүүгчийн сонгон шалгаруулалтын програмын бүртгэлийн хэсэгт хавсарган оруулна.

 

1.Өргөдөл /хуудас тус бүрт гарын үсэг зурж, огноог бичсэн байна/;

2.Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/;

3.Мэргэжлийн боловсролын дипломны хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/;

4.Нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөр эрхэлж байгааг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/;

5.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/;

6.Өөрийн намтар бүхий анкет /Төрийн албан хаагчийн анкетыг ЭНД дарж татаж авах/;

7.Шүүгчийн албан тушаалд томилогдоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт /Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 41/20 тоот тушаалаар батлагдсан "Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам”-ыг ЭНД дарж татаж авах/, /Эрүүл мэндийн үзлэгийн маягтыг ЭНД дарж татаж авах/;

8.Байнга оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт, ам бүлийн болон эд хөрөнгийн байдал, бусдад хугацаа хэтэрсэн өр, зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл:

·Оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт;

·Өр зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл;

·Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг сүүлийн 30 хоног дотор гаргасан байх ба хуудас тус бүр дээр гарын үсэг зурж баталгаажуулна /Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийн маягтыг ЭНД дарж татаж авах/;

9.Ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт;

10. Зөвшөөрлийн хуудаc /Зөвшөөрлийн хуудасны загварыг ЭНД дарж татаж авах/.

 

Шүүгчийн сонгон шалгаруулалтад нөөцөөс нэрээ дэвшүүлж буй нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн, Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албанд ирүүлнэ. Үүнд:

1. Өргөдөл /Өргөдөлд өмнө нэр дэвшсэн шүүх, албан тушаал, Мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээ гарсан огноо, нэгдсэн үнэлгээнд авсан оноо, нэр дэвшиж буй шүүх, албан тушаал зэргийг тодорхой бичиж хуудас бүрт гарын үсэг зурж, огноог бичсэн байна/;

2. Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн анкетыг ЭНД дарж татаж авах/;

3. Шүүгчийн албан тушаалд томилогдоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт (Сонгон шалгаруулалт зарласан үед дахин шинээр эрүүл мэндийн үзлэгт хамрагдана) /Эрүүл мэндийн үзлэгийн маягтыг ЭНД дарж татаж авах/;

4. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, /Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийн маягтыг ЭНД дарж татаж авах/;

Жич: Шүүгчид нэр дэвшигчийн сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгийг 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд 09 цаг 00 минутаас 15 цаг 00 минутанд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд явуулна.

Шүүгчийн сонгон шалгаруулалттай холбогдох албан ёсны мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийнwww.judcouncil.mn, хаягаар болон 70008041, 327697 дугаарын утсаар тодруулна уу.

 

 

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

2014.11.20

 

 

Нийтэлсэн shez   Үзсэн: 3 967  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930