Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-02-2019, 07:20   Ангилал: Мэдээлэл  

Шүүхэд баярлалаа...

 

Би шүүхийн байгууллагад маш их баярласан

 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн иргэн Н.Болд: Шүүхээр үйлчлүүлж, сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм.


Та ямар шалтгаанаар шүүхээр үйлчлүүлэх болов?


Миний бие Хөвсгөл аймгийн "Хөвсгөл дулааны станц” ТӨХК-д ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа халагдсан. Ингээд би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Шүүхэд хандсан хугацаанд манай байгууллагын дарга намайг дуудаж, ажилд авах тухай танилцуулж буцаад ажилдаа орсон. Шүүх түргэн шуурхай үйлчилж, эрх тэгш хандаж намайг буцаад ажилдаа орох боломжийг хангаж өгсөнд маш их баярлаж байгаа.


Ажилдаа эргэн орсон талаараа та товч яривал?


2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажилдаа орсон. Өнөөдөр би урьдын адил ажилдаа явж байна. Шүүх дээр ирж шүүхийн шийдвэрээ гардан аваад явж байна.

 

Та шүүхийн үйлчилгээний талаар сэтгэл ханамж хэр байна вэ?


Маш хурдан шуурхай шийдэж өгсөн. Шүүхээр явахаар маш их уддаг, нэг талд үйлчилдэг гэсэн ойлголттой байсан. Гэтэл үгүй юм байна. Мянга сонсохоор нэг үз гэдэг шиг өөрийн эрх ашиг хөндөгдөөд ирэхээр л хүн ойлгодог юм байна. Би тус шүүхийн "Баярлалаа” буланг үзэж сонирхоод ярилцлага өгье, шүүхийн байгууллагад баярлаж байгаа сэтгэлээ илэрхийлэхийг хүссэн юм. Олон хүмүүс энэ буланд баярласан сэтгэлээ илэрхийлсэн байсан нь их сайхан санагдсан. 

 

Таныг шүүхийн байгууллагаар үйлчлүүлэх хугацаанд анхаарах, болон давуу тал байсан уу?

 

Би шүүхэд ирээд шүүгчийн туслахтай уулзахад надад эдлэх эрх, хүлээх үүргийг маш сайн тайлбарлаж өгсөн. Би энд ирээд л хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй байдаг гэдгийг ойлгосон. Шүүх гэдэг нэрээс нь сүрдэж явсан болохоос дотор нь ийм хүний төлөө гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс ажилладаг гэдгийг мэдээгүй явсан байна. Ингээд Хөвсгөл аймаг дахь шүүхийн хамт олонд баярлалаа. Олон олон хүний зөрчигдсөн эрхийг хамгаалах их ажилд нь амжилт хүсье.

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР.


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 381  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031