Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-03-2019, 08:16   Ангилал: Мэдээлэл / Онцлох мэдээ  

Бодлогын баримт бичгийн төслийн хэлэлцүүлэгт оролцогчдыг бүртгэж байна

 

Шүүхийн ерөнхий зөвлөл Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор баталсан "Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”, Засгийн газрын 2018 оны 294 дүгээр тогтоолд тус тус заасны дагуу "Монгол улсын шүүхийн хөгжлийн дунд хугацааны бодлого”-ын төслийн хэлэлцүүлгийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. (2019.03.21-ний өдөр байсан нь хойшлогдов.)


Энэхүү хэлэлцүүлэгт шүүгч, эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно.


Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журамд заасан дараах асуудлыг хэлэлцүүлэх бөгөөд 25-30 оролцогч байхаар төлөвлөж байна.

 

1. Бодлогын баримт бичгийн төслийн зорилтуудын хоорондын нөлөөллийг үнэлэх;

2. Бодлогын баримт бичгийн төслийн зорилтуудын хэрэгжилтэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх;

3. Тэргүүлэх зорилтыг тодорхойлох;

4. Бодлогын баримт бичгийн төслийн хэлэлцүүлэг.

Хэлэлцүүлэгт оролцох бол доорх утсаар болон altanshagai@judcouncil.mn цахим хаягаар бүртгүүлнэ үү.

 

Утас: 80386979, 70008024

 

 

Оролцох сонирхолтой хүмүүс ЭНД дарж, бодлогын баримт бичгийн төсөлтэй танилцана уу.



 

 
Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газар

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 385  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Гуравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031