Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-03-2019, 05:15   Ангилал: Мэдээлэл  

АНУ-ын шүүхийн үйл ажиллагаатай танилцах сургалтын бүртгэл дуусахад 1 хоног үлдлээ

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Нээлттэй Дэлхий манлайлал төвийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд Монгол Улсаас 10 шүүгчийг АНУ-д 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 10 хоногийн хугацаатай АНУ-ын шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хэрхэн хангаж буй сайн туршлагатай танилцах сургалтад оролцуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Сургалтад оролцох хүсэлтэй шүүгчид хүсэлтээ 2019 оны 03 дугаар сарын 30-ны дотор сургалтад оролцогчийн анкет, өөрийн харьяа шүүхийн Тамгын газрын хүсэлтийн хамтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газарт ирүүлнэ үү.


Сургалтад оролцогчид нь 45 наснаас доош, өмнө нь АНУ-д сургалтад хамрагдаж байгаагүй аль ч шатны шүүгч байж болно. Сургалтад оролцогч нь хоёр талын нислэгийн зардлыг өөрөө хариуцах болно.


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сургалтад оролцох хүсэлтээ ирүүлсэн 15-20 шүүгчийн нэрсийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яаманд хүргүүлэх ба АНУ-ын элчин сайдын яамны сонгон шалгаруулах комисс нь сургалтад оролцох 10 шүүгчийг сонгохыг анхаарна уу.

 

 

Энд дарж анкет татах

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 869  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031