Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-03-2019, 06:53   Ангилал: Мэдээлэл  

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар өнөөдөр /2019.03.14/ Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУЭХБ)-ын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Метте Якобсгаард, Төслийн удирдагч Д.Оюунчимэг, Жендер болон иргэний нийгмийн зөвлөх хатагтай Н.Лютентко нарыг хүлээн авч уулзлаа.

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 

Уулзалтаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэхэд ОУЭХБ-ын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлээд цаашид улам бэхжүүлж өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

 

Ингэхдээ Монгол Улсын шүүхийн дунд хугацааны стратегийн бодлогын баримт бичигт тулгуурлан ирэх онуудад хийх ажлаа төлөвлөн гэр бүл, насанд хүрээгүй хүний хэргийн дагнасан шүүх байгуулах хэрэгцээ, шаардлагыг судлах, эрүү, захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх боломжийг судлах, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, гадаад улсын туршлагад дүн шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны чадавхыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар тохиров. 

 

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 284  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Гуравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031