Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-03-2019, 06:45   Ангилал: Мэдээлэл / Мэргэшлийн хорооны мэдээ 2019  

Анхан шатны шүүхийн шүүгчийн тусгай болон зарим шүүхийн Ерөнхий шүүгчийн шалгалт үргэлжилж байна


  Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 183 дугаар тушаалаар зарласан сонгон шалгаруулалтын шалгалт Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн "Хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар”-ын шалгалтаар, ШЕЗ-ийн даргын 2018 оны 182, 2019 оны 15 дугаар тушаалаар зарласан Давж заалдах шатны шүүхийн шүүгч, зарим шүүхийн Ерөнхий шүүгчийн шалгалт "Шүүн таслах ажлын туршлага” шалгалтаар тус тус үргэлжилж байна.


 
Шүүхийн мэргэшлийн хороо

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 465  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930