Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-03-2019, 11:03   Ангилал: Мэдээлэл  

"Татварын эрх зүй" сургалтад урьж байна

 

 

СУРГАЛТЫН ЗОРИЛГО


Татварын эрх зүйн суурь ойлголт, эрх зүйн зохицуулалтыг судалж, нэмэгдсэн өртгийн албан татвар, давхар татварын гэрээтэй холбоотой хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд шаардлагатай салбар дундын мэдлэгийг гүнзгийрүүлнэ.


СУРГАЛТЫН ХУГАЦАА


"Татварын эрх зүй” сургалт 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд зохион байгуулагдана.


СУРГАЛТАД ОРОЛЦОГЧИД


Бүх шатны шүүхийн шүүгчид


СУРГАЛТЫН СЭДЭВ, ХУВААРЬ


Цаг

Сургалтын сэдэв

Агуулга

Сургагч багш

08:50-

09:00

Сургалтын нээлт

 

09:00-10:30

(2 цаг)

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)

1. НӨАТ-ын ойлголт, онцлог, хуулийн /шинэчилсэн найруулга/ хэрэглээ, тулгамдсан асуудал

С.Мөнхжаргал (LL.M.),

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

10:30-10:45

Цайны завсарлага

 

10:45-

12:15

(2 цаг)

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)

1. НӨАТ-ын маргаан шийдвэрлэж буй шүүхийн практик, анхаарах асуудал.

С.Мөнхжаргал (LL.M.),

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

12:15-13:00

Үдийн завсарлага

 

13:00-

14:30

(2 цаг)

 

 

Давхар татварын гэрээ

 

1. ДТГ-ний онол, суурь ойлголт, зорилго;

2. ДТГ болон дотоодын хууль тогтоомжийн ерөнхий харилцаа;

3. Жишиг Татварын Гэрээ;

4. ДТГ-ний бүтэц, тайлбар, хэрэглэх нийтлэг журам;

5. Оршин суугч бус татвар төлөгчдөд одоогийн болон хүлээгдэж буй эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн практик хэрэглээ.

Олон Улсын PwC Академийн мэргэшсэн сургагч багш нар

14:30-14:45

Цайны завсарлага

14:45-17:00

(3 цаг)

 

Давхар татварын гэрээ

 

1. Татварын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орсон ДТГ-ний хэрэглээтэй холбоотой өөрчлөлтүүд;

2. ДТГ-тэй холбогдох Монгол улсад тулгарч буй сорилтууд, түүнтэй холбоотой Татварын маргаан таслах зөвлөл болон шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ.

Олон Улсын PwC Академийн мэргэшсэн сургагч багш нар

17:00-17:30

Хэлэлцүүлэг, Хаалт

 

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

 

Сургалтад оролцохыг хүсэгчид нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд (ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү).

 

Сургалтад орон нутгаас ирж оролцох шүүгчдийн замын зардал (зөвхөн газраар)-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Шүүхийн сургалт хариуцсан референт Ц.Соёлмаа (утас: 51-267697, 99282989) –ээс лавлана уу.

 

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 727  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031